ЗУУХ ТУРШИЛТЫН ЛАБОРАТОРИ

2017-04-06

Азийн хөгжлийн банк Монгол улсын Засгийн газар, Эрдэс баялаг эрчим хүчний яам болон зарим донор буюу түнш орнуудтай хамтран Улаанбаатар хотод гэрийн зуухны туршилтын лаборатори 2009 онд Монгол улсад анх удаа байгуулагдаж 2013 оноос Дэлхийн банкны тусламжаар өргөжин хөгжиж байна. Манай лаборатори нь зуух, түлш, асаагч, дулаан барих ба утааны хийн бохирдлыг бууруулах төхөөрөмжүүдийг турших чадвартай ба цаашдаа шинэ дэвшилтэт технологитой багажуудыг лабораторид цаг алдалгүй нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори болох зорилготой болно. Лабораторид одоо ашиглагдаж байгаа багажууд нь Америк, Герман, Япон зэрэг улсуудад үйлдвэрлэгдсэн нарийвчлал өндөртэй, компьютерт холбогдон туршилтын үеийн өгөгдлүүдийг бичиж дамжуулж, туршилтын үеийн үзүүлэлтүүдийг нүдээр харах боломжтой. Усан халаалтын зуух болон гэрийн энгийн зуух, мөн зуухны зөөврийн туршилтыг явуулах боломжтой нийт иж бүрдэл туршилтын багажтай.

Гэрийн зуухны туршилтаар тодорхойлох үзүүлэлтүүд: 

  • Зуухны дулааны ашигт үйлийн коэффициент
  • Түлшний зарцуулалт
  • Түлшний химийн дутуу шаталт
  • Шаталтаас гарах тоосонцрын хэмжээ
  • Утаан дахь хийнүүдийн хувь хэмжээ
  • Түлшний ноцолт, шаталтын хугацаа
  • Зуухны галын хотол, хүхээг, ширэм, утааны хий, гадна дотор агаар зэрэг 7 цэгийн температур
  • Усан халаалтын зуухны туршилтаар тодорхойлох үзүүлэлтүүд.
  • Зуухны дулааны ашигт үйлийн коэффициент
  • Түлшний зарцуулалт
  • Түлшний дутуу шаталтыг тодорхойлох
  • Шаталтаас гарах тоосонцрын хэмжээ
  • Утаан дахь хийнүүдийн хувь хэмжээ
  • Түлшний ноцолт, шаталтын хугацаа
  • Зуухны галын хотол, хүхээг, ширэм, утааны хий, гадна дотор агаар, орох гарах усны температур зэрэг температурууд
  • Усны зарцуулалт
  • Зуухны дулаан баланс
  • Зуухны механик, химийн дутуу шаталт

Туршилтын багажуудын танилцуулга:

Дата логгер. Оролтонд ирсэн хүчдэлийн хэмжин 1-1000 секундийн интервалтай хадгалах, бичих чадвартай “Аgilent 34972A” маягийн 20-120 сувагтай дата логгер Энэхүү багажийг 8 төрлийн параметр (термо пар, эсэргүүцлийн термометр, термистораар температурыг, тогтмол ба хувьсах гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл, давтамж) хэмжих зориулалттай багажийг ашиглаж байна.

Зуух лаборатори

Температур хэмжин, бичиж хадгалагч Agilent datalogger 34972a.

Суурин хийн шинжилгээний хэмжүүр. X-Stream XEGP маягийн хийн шинжлүүр нь 0-50 0С орчинд ажиллах боломжтой 8 холболтоор 2000 мл/мин зарцуулалттай, 0-10000 ррm орчим хязгаарт 4 төрлийн хийг шинжлэх бүртгэх чадвартай хэт улаан, ягаан, үзэгдэх гэрлийн спектрфотометр, парамагнет, цахилгаан химийн, дулаан дамжуулалт, чийгшлийн мэдрэгч зэрэг аргаар тасралтгүй явцыг хэмжиж шинжилгээ хийдэг багаж юм.

зуух лаб

Xtream Хийн шинжлүүр X-stream

Зөөврийн хийн шинжлүүр: Testo 350 хэмжүүр нь утааны хийн хүчилтөрөгч , нүүрстөрөгчийн исэл ба дутуу исэл , азотын ислүүд , хүхрийн исэл , хүхрийн ангидрид зэргийг хэмжих чадвартай багаж юм.

зуух лаб

Хийн шинжлүүрTesto 350 Testo350png

Шаталтаас гарах тоосонцрын хэмжүүр: Утаан дахь тоосонцрын агууламжийг TSIDusttrak 8533 маягийн хэмжүүрээр хийв (зураг 3.9).

зуух лаб

Тоосонцор хэмжигч TSIDusttrak 8533 маягийн хэмжүүр dusttrack

  • Уг хэмжүүр нь жин ба ширхэгийн хэмжээг оптик аргаар хэмжих хос хэмжилттэй утаан дахь PM1, 2.5, 10 ба нийт тоосонцорыг 6-40 дахин бууруулж хэмжих боломжтой шингэрүүлэгчээр 0.001-150 мг/м3 концентрацыг тасралтгүй бичиж хадгалдаг.
  • Зуухын туршилтын лабораторын 2013 онд Өлзий, Хас, Дөл, Миний Дөл, Гэр-Зуух, Талст, Бекас-107, Анд-Зуух, Том-хорол, Номин, АСЭ-7, Дулаан, Хоссэвэн-9006, Хоссэвэн-9004 болон Уламжлалт зэрэг нийт 19 төрлийн гэрийн зуухнуудад туршилтыг хийж гүйцэтгэсэнээс Сэлэнгэ Констракшний оруулж ирсэн “Өлзий”, “Их тэнгэрийн хүч” ХХК-ний “Векас”, “Роял Өүшн” ХХК-ний “Дөл” зэрэг зуухнууд “Цэвэр агаар” төслийн шалгуурт тэнцэж Улаанбаатар хотод тараагдаад байна.
  • Тус лаборатори нь 2009 оноос хойш 400-аад туршилтыг явуулсан.

Холбоо барих 

Утас: 357647, 91119036
Имэйл: Seetla.ub@gmail.com
Вэбсайт: www.iteie.mn



Сэтгэгдэл нэмэх