Зуух хөгжлийн төв

2017-04-06

зуух хөгжлийн төвҮүсэл хөгжил: Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар Цэвэр Агаар Төсөл”-ийн хүрээнд 2014 онд Монгол улсад анх удаа “Зуух хөгжлийн төв”-ийг Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн дэргэд байгуулав.
Бидний зорилго: Бүрэн шаталттай сайжруулсан зуухыг үйлдвэрлэдэг болоход дотоодын үйлдвэрлэгчдэд туслах, мэргэжлийн зөвлөгөө өгч, шаталтын технологи, хийц загварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх явдал юм.
Бидний зоpилт:

  • Лабораторийн туршилтын үр дүнг үндэслэн тухайн зуухны загварыг хэрхэн сайжруулах арга замыг судалж утааны хийн бохирлуулагч үзүүлэлтийг стандартын шаардлагад нийцүүлэхэд үйлдвэрлэгчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Ялгарлын үзүүлэлтийг сайжруулах зорилгоор зуухны загвар, хийц, технологид өөрчлөлт хийх
  • Зуухны шинэ загвар, хийц санаачлагыг дэмжин шаардлагатай эд анги болон төмөр хийцийг боловсруулах
  • Зуух үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэх, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх үүднээс төрөл бүрийн үзүүлэх сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах
  • Усан халаалтын жижиг зуухны туршилтын үр дүнд үндэслэн ялгарлын үзүүлэлтийг бууруулах, сайжруулах арга замыг судлах, туршилт хийх, зөвлөгөө өгөх, хийц загварыг сайжруулах арга замыг эрэлхийлэх

Бидний ирээдүй:
Ирээдүйд бид ахуйн хэрэглээний усан халаалтын зуухны туршилтыг хийж, холбогдох технологийн зөвлөмжийг үйлдвэрлэгчдэд хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх алсын хараатай ажиллаж байна.
зуух хөгжлийн төвМатериаллаг бааз:
Манай төв орчин үеийн дэвшилтэт төмөр турба, листүүдийг янз бүрийн хэлбэрт оруулах зориулалттай дараах тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Гидравлик хоолой матагч, SB60CNC-TSR, Хэвтээ туузан хөрөө, Токарь, Лист хуйлагч

Холбоо барих 

Утас: 357647, 91119036
Имэйл: Seetla.ub@gmail.com
Вэбсайт: www.iteie.mn



Сэтгэгдэл нэмэх