Агаар шүүгч суурилуулсан 91 цэцэрлэгийн эмч, арга зүйч нарт сургалт явууллаа

2017-12-05

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 91 цэцэрлэгт дотоод орчны агаар шүүгч төхөөрөмж суурилуулсан бөгөөд тэдгээр цэцэрлэгийн 90 гаруй арга зүйч, эмч нарт тусгайлсан сургалт явууллаа. Сургалтанд Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн захирал Н.Баяртогтох, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Цээпил, "Ногоон титэм" байгаль орчны шинжилгээний лабораторийн мэргэжилтэн Б.Алтангадас, НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал нар илтгэл тавив.

Өнөөдрийн сургалтанд суусан хүмүүс эндээс пресентац авна уу https://drive.google.com/file/d/1JgvjkYQGHdUhB_Hfgtgc7oI1UHlflGbf/view

 



Сэтгэгдэл нэмэх