Дулаалга аяны тухай

2018-05-24

Дулаалга аян гэж ЮУ вэ?

ТЭВНИЙН ЧИНЭЭ НҮХЭЭР ТЭМЭЭН ЧИНЭЭ ЖАВАР ОРДОГ гэж манай ахмад буурлууд хэлж сурган, өөрийн орон байраа сайтар дулаалж иржээ.
“Дулаалга аян” нь байшингаа дулаалах замаар түлшний хэрэглээгээ багасгах нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад оруулж буй ИРГЭН хүний хувь нэмэр мөн болохыг бодит туршлага дээр харуулж, гэр хорооллын айл өрхүүдийг байшин сууцаа дулаалахад уриалж ач холбогдлыг нь энгийн, ойлгомжтой хэлбэрээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий нийгмийн нөлөөллийн арга хэмжээ юм.
Иргэдийн өөрсдөө барьсан байшин нь агааржуулалт, хана, цонх, хаалга, дээврээрээ дулаан алдах тохиолдол элбэг байдаг тул суурь, хана, адрын дулаалгыг чанартай, барилга угсралтын технологийн дагуу хийх зөвлөмж, арга зүйг олон нийтэд дэлгэн танилцуулах, өргөн хүрээнд нэвтрүүлэх нь нэн чухал билээ.
Дулааны алдагдлаа бууруулах тухай мэдлэг, мэдээллээр иргэд олон нийтийг хангах, бодит айл дээр харьцуулж дулаалгын нөлөөлөл, ач холбогдлыг тодоор харуулах цогц ажлыг Дулаалга аяны хүрээнд төлөвлөн ажиллаж байна.

ХЭН хамрагдах вэ? (Доорх шаардлагыг бүрэн хангасан айл өрх аянд хамрагдана)

ЯАЖ оролцох вэ?

Айл өрхийн оролцоо:

  1. Хэмжилт хийлгэх
  2. Байшингаа дулаалах хүсэлтээ төслийн нэгжид гаргах
  3. Дулаалгын материалаа сонгох
  4. Гурвалсан гэрээнд гарын үсэг зурах
  5. Урьдчилгаа төлбөрийг төлөх
  6. Дулаалгын ажилд байшингаа бэлтгэх
  7. Мэргэжлийн зөвлөгөөнд хамрагдах
  8. Дулаалах ажлыг гардан гүйцэтгэх
  9. Хаалга, цонхоо дулаалж, сийгэлтийг зогсоох
  10. Дээврийн ус гоожилтыг хариуцах, засах

Байшин сууцаа ЯАГААД дулаалах хэрэгтэй вэ?

  1. Эрчим хүч, түлшний хэрэглээ буурна
  2. Дулааны алдагдалгүй тухтай амьдарна
  3. Хөлрөлт, цанталт, мөөгөнцөр үүсэхгүй
  4. Байшин сууцны өнгө үзэмж сайжирна
  5. Галлах тоо, давтамж буурснаар эдийн засгийн хэмнэлт бий болно
  6. Агаарт цацагдах хорт бодис багасна
  7. Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна

Дулаалга хийсэн айлууд(Галлерей)     |      Дулаалга аян - Дулаалгын материал нийлүүлэгчид    |    Аяны мэдээлэл өгөх цэг 



Сэтгэгдэл нэмэх