Аяныг хэрэгжүүлэх алхам

2018-05-24

Алхам 1 Хяналтын инженер

  • Агаарын бохирдлын бүсэд амьдарч байгаа өрх та аянд оролцох хүсэлтээ ирүүлнэ.
  • Хяналтын инженер хүсэлтийг үндэслэн барилгын үнэлгээ хийж, хэмжилт хийж, зөвлөмж гаргана.

Алхам 2. Борлуулалтын төв

  • Хэмжилт хийлгэсэн өрх Драгон борлуулалтын төвд очиж мэдээлэл авах, тооцоо хийх бөгөөд сонголт хийж гэрээ байгуулна.
  • Борлуулалтын ажилтан хяналтын инженерийн зөвлөмжинд тусгагдсан арга технологиор байшингаа дулаалахад шаардагдах бүтээгдэхүүний сонголтыг танилцуулж, дэлгэрэнгүй тайлбар өгнө
  • Тайлбар мэдээллийг үндэслэн хэрэглэгч сонголтоо хийх бөгөөд зөвхөн өрхийн тэргүүн өөрийн биеэр эсвэл түүний итгэмжилсэн гэр бүлийн гишүүн холбогдох баримт бичгийн дагуу гэрээ байгуулна
  • Хэрэглэгч гэрээ байгуулахаас өмнө түүнд тусгагдсан өөрийн болон бусад талуудын эрх үүрэгтэй сайтар танилцаж нягтлах шаардлагатай

Алхам 3. Хас болон Хаан Банк

  • Хэрэглэгч гэрээний дагуу өөрийн төлбөл зохих урьдчилгаа төлбөрийг /дулаалгын материалын нийт зардлын 30 хувьтай тэнцэх хэмжээний/ өөрт ойр байрлах Хас Банк эсвэл Хаан Банкны салбар дахь Нийлүүлэгчийн дансанд төлнө. Хэрэв Та зээл авах гэж байгаа бол зээл авах банкныхаа холбогдох мэргэжилтэнтэй холбогдож, тус банкны/Хас эсвэл Хаан банкны/ харгалзах дансанд төлнө үү.
  • Төлбөрийн баримтыг авна

Алхам 4. Борлуулалтын төв

  • Хэрэглэгч дахин Борлуулалтын төвд очиж төлбөр төлсөн баримтаа Борлуулалтын ажилтанд өгнө
  • Борлуулалтын ажилтан гэрээ болон төлбөрийн баримтыг нэгтгэн Төсөлд илгээж хүргэлтийн хуваарьт оруулна

Алхам 5. Хэрэглэгчийн хашаа

  • Төлбөр хийгдсэн тухай мэдээллийг авсан Нийлүүлэгч хүргэлтийн хуваарийг бусад нийлүүлэгчийн хуваарьтай уялдуулан гаргаж хэрэглэгчийн сонгосон дулаалгын материалыг зохих тоо хэмжээ, чанарын дагуу хэрэглэгчийн хашаанд нь буулгана
  • Өрхийн гишүүд хяналтын инженертэй хамтдаа бүтээгдэхүүний тоо, чанарыг нарийвчлан шалгаж хүлээн авна
  • Хүлээн авснаас хойш бүтээгдэхүүний хадгалалт, ашиглалтыг хэрэглэгч өрх бүрэн хариуцна
  • Дулаалгын материалыг хэрхэн угсрах тухай зааврыг хяналтын инженер хэрэглэгчид танилцуулж, гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор дулаалгын ажлыг хуанлийн 7 хоногоос хэтрүүлэлгүй хийж гүйцэтгэнэ
  • Шаардлагатай тохиолдолд хяналтын инженерээс зөвлөгөө мэдээлэл авах боломж хэрэглэгчдэд нээлттэй байх юм.

Алхам 6. Хэрэглэгчийн байшин

  • Дулаалгаас өмнөх болон дараах үеийн байдлыг харьцуулна
  • Хэрэглэгчийн хэрэглээ, үр нөлөөллийг үнэлнэ
  • Хэрэглэгчийн сэтгэл хангамж, туршлага сургамжийг нэгтгэн нийтэд түгээн дэлгэрүүлэх мэдээлэл, мэдлэг хуваалцах арга хэмжээг зохион байгуулна

ХЭРЭГЖИХ БҮС:

  • СХД-ийн 2-11, 19, 23,24(баруун салаа орохгүй), 25(зүүн салаа орохгүй),26-28, 30, 31 хороод
  • БЗД-ийн 2,4,5,8, 9,10,11,12,13,14,16,17,19-р хороод
  • ЧД-ийн 7-19 хороод
  • СБД-ийн 9-19 хороод
  • БГД-ийн 9,10,11,16,20, 21, 22, 23  хороод
  • ХУД-ийн 4, 5, 6, 7, 8,9,10,16  хороод

ЗАХИАЛАГЧ:
Дулаалга аян туршилтын төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч, зохион байгуулагч хамт олон бөгөөд оролцогч талуудтай байгуулсан гэрээний үүрэг, хариуцлагын хүрээнд үйл ажиллагааг удирдана.

Дараах оролцогч талуудтай хамтран ажиллана.

  • Улаанбаатар Цэвэр агаар төслийг удирдах нэгж буюу Захиалагч
  • Гэр хорооллын айл өрхүүд буюу хэрэглэгчид
  • Нийлүүлэгчид
  • Борлуулалтын ажилтан
  • Хяналтын инженерүүд

Дулаалга хийсэн айлууд(Галлерей)     |      Дулаалга аян - Дулаалгын материал нийлүүлэгчид    |   Дулаалга аяны тухай



Сэтгэгдэл нэмэх