Зөвлөх үйлчилгээ

2018-12-25

УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ
ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
(Зөвлөх үйлчилгээ)
МОНГОЛ УЛС
Төслийн нэр: УЛААНБААТАР - ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ
Зээлийн дугаар: IDA 5039-MN
Зөвлөх үйлчилгээний нэр: Гэр хорооллын зорилтот бүсийн айл өрхийг “дулаан хуримтлуурт” цахилгаан халаагуураар хангахад зориулсан тооллого судалгааг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний ажил
Гэрээний дугаар: HSTS-01
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл” (УБЦАТ)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр дараахи зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Зөвлөх үйлчилгээний зорилго нь (i) Улаанбаатар Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл (УБЦАНСТ)-ийн үр шимийг хүртэх 8000 айл өрхийг олж тогтоох (ii) эдгээр айл өрхийн хэрэгцээнд тохирсон шөнийн дулаан хуримтлуурт (ШДХ) цахилгаан халаагуурыг ханган нийлүүлэх/суурилуулах гэрээний тендерийн баримт бичгийг боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг гаргахад Захиалагчид дэмжлэг үзүүлэхэд оршино.
Зөвлөхийн гүйцэтгэх тооллого, судалгааны ажил нь дараах даалгавруудраас бүрдэх ба үүгээр хязгаарлагдахгүй.
Даалгавар 1: Урьдчилан бэлтгэсэн шалгах хуудас болон асуулгыг судалж үзсэний дараа шаардлагатай гэж үзвэл энэхүү тооллого судалгаанд тохиромжтой байдлаар өөрчлөлт нэмэлтийг хийх;
Даалгавар 2: Цахилгааны нэг дэд өртөөнөөс холбогдсон байдлаар нь айл өрхийг бүлэглэсний дараа ШДХ-т цахилгаан халаагуураар халаалтаа шийдэх сонирхолтой 8000 айл өрхийг олж тогтооно. Сонирхлоо илэрхийлсэн айл өрхүүд нь техникийн шалгуур хангаж байгаа эсэхийг нягтлах ба шалгуурт тэнцсэн айл өрхүүдээс шалгах хуудас, асуулгын дагуу тооллого судалгааг авна.
Даалгавар 3: Шалгуур хангасан 8000 айл өрхийн онцлог, нөхцөлд тохирох ШДХ-ийн өгөгдлийг зөвлөмжилнө. (тоо хэмжээ, хүчин чадал гэх мэт). Техникийн шалгуур ханган, ШДХ худалдан авахаа илэрхийлсэн айл өрх бүртэй Төслийг удирдах нэгж (ТУН)-ийн нэрийн өмнөөс урьдчилсан тохиролцооны хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулна.
Даалгавар 4: Тооллого судалгааны үр дүнд суурилсан дэлгэрэнгүй тайлан бэлтгэх ба энэхүү тайлан нь техникийн болон нийгмийн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Тайланг төсөлд хамрагдах айл өрхтэй байгуулсан урьдчилан тохиролцооны хэлэлцээрийн хамт ТУН-д хүлээлгэн өгнө. Тайлан дахь багц мэдээлэл нь УБЦАНСТ-ийн хүрээнд зарлагдах ХАА-ны суурь мэдээлэл болно.
Зөвлөх баг нь ТУН болон ЭХЯ-тай хамтран ажиллана. Зөвлөх баг нь айл өрх бүр нь техникийн шалгуур хангаж байгаа эсэхэд үнэлгээ дүгнэлт өгөхдөө УБЦТС ТӨХК-тай хамтран ажиллана. Гэрээт ажлыг гүйцэтгэх явцдаа Зөвлөх баг нь ШДХ-т тавигдах техникийн шаардлага стандартыг боловсруулж, айл өрхийн түвшинд туршилт хийж байгаа гүйцэтгэгчтэй уялдаа холбоотой хамтран ажиллана. Даалгавар тус бүртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ажлын даалгавараас харна уу.
Зөвлөх үйлчилгээ нь 2018 оны 4-р сарын 15-аас өмнө дууссан байх шаардлагатай бөгөөд тус үйлчилгээний бүрэн хэмжээний удирдамж/даалгаврыг http://usip.mn/files/1/2018/TOR-ETS.pdf сайтаас авч болно.
НЗДТГ-ын нэрийн өмнөөс “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн удирдах нэгж нь зөвлөх үйлчилгээний эрх бүхий байгууллага, компаниудыг энэхүү зөвлөх үйлчилгээний тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Сонирхсон байгууллагууд уг үйлчилгээг үзүүлэх чадвартай гэдгээ илэрхийлсэн мэдээлэл (байгууллагын бүртгэл бүхий танилцуулга; ижил төстэй хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагын мэдээлэл гэрээ; ажлыг гүйцэтгэх боловсон хүчний нөөц г.м.)-ээ ирүүлнэ үү. Түүнчлэн дээрх ажлыг гүйцэтгэх арга зүй, ажлын төлөвлөгөөгөөг санал болгохоос гадна багт орж ажиллах мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг боловсролын талаархи баримт мэдээллийг ирүүлнэ.
Хураангуй жагсаалтад багтах шалгуур үзүүлэлтийг дор сийрүүлэв:
1. Зөвлөх нь ажлын удирдамжид тусгагдсан мэргэжилтнүүд бүхий багаар ажиллах ба Монголын гэр хорооллын нөхцлийг мэддэг байх шаардлагатай,
2. Зөвлөх багийн гишүүдийн ижил төстэй салбарт ажиллаж байсан туршлага хамгийн багадаа 5 жил байна.
3. Зөвлөх багийн ижил төстэй гүйцэтгэсэн ажил үйлчилгээний тоо хамгийн багадаа 2 байна.
4. Багийн ахлагч ажлын удирдамжинд дурдсан шалгуурыг хангасан байх ба ижил төстэй салбарт ажилласан туршлага 10 жилээс багагүй байх
5. Багийн ахлагч нь Англи Монгол хэл дээр тайлан бичих чадвартай байх
Оролцох хүсэлтэй зөвлөх компаниуд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам (2004 оны 5 дугаар сарын хэвлэл, 2011 оны 1 дүгээр сард шинэчлэн найруулсан) (“Зөвлөх үйлчилгээний журам”)-ын 1.9-р заалтын Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Дэлхийн банкны бодлоготой анхааралтай танилцана уу.
Зөвлөх компани нь чадавхийн үзүүлэлтээ нэмэгдүүлэх үүднээс түншлэл эсвэл туслан гүйцэтгэгч-зөвлөхийн хэлбэрээр бусад байгууллага, компанитай хамтран орж болно. Зөвлөх компанийг Зөвлөх үйлчилгээний журмын зөвлөх сонгох “Чадварын үнэлгээний арга”-ын дагуу шалгаруулна.
Сонирхсон зөвлөх компаниуд 09:00-18:00 цагт доорхи хаягаар холбогдох тодруулгыг авч болно.
Тендерт оролцох хүсэлтээ 2019 оны 1 дүгээр сарын 11-ны Баасан гарагийн 10:00 цагаас өмнө доорхи хаягаар (биеэр, эсвэл элекрон шуудангаар) ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Энхтайваны өргөн чөлөө - 50, Азмон төв, 6-р давхар 602 тоот
Улаанбаатар Цэвэр агаар Төслийн удирдах нэгж
Э-шуудан: to_pmu@usip.mn
Утас: 976-11-312194



Сэтгэгдэл нэмэх